2010-11-18,09:51

Shoniin odor

Хорвоогийн тоосыг хөдөлгөж нэгэн өдрийг өнгөрөөгөөд
Үдшийн нам гүмхэнд тайван нойрондоо автлаа.
Одоо байгаа бүхэн өнгөрсөн бүхэнтэй минь хутгалдаад
Орчлонгийн юмс зүйл бүрийн явдлууд нүдний өмнүүр жирэлзэх мэт
Амттай гэхээр дэндүү амттай шөнийн богинохон жаргал минь.
Хэзээч салж болохооргүй урсгал бодлын биелэл минь
Нар мэт төөнөх чиний дулаахан харц чинь
Намайг л ганцхан догдлуулдог чиний дөлгөөхөн дүр чинь
Хүрэх холын тэртээгээс миний зүүдийг эргэж
Хүсээгүй нэгэн өдрийг шөнийн уртад бэлэглэх юм
Хүнийх мөртлөө минийх юм шиг аашлах чинь
Хүй орчлонгийн диваажинд хамт очихын хүслэн чинь
Хүрэн зүрхний минь тольтонд зул болсны чинь шинж үү
Хаврын цэцгүүдтэй хамт хагдарч дарагдсаны гэрч үү

бичсэн: zaluu төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлах
Бичсэн: Зочин хэзээ: 13:50, 2011-10-20 | Холбоос | |
сайхан бичдэг юм байна, гоё шүү
Бичсэн: upshot_gp хэзээ: 15:12, 2010-11-18 | Холбоос | |



:-)
 
xaax