2010-11-29,10:06

Eh hel mini

" Монгол оронд монгол хүн болж төрсөндөө
Мөнгөн сарны дор мөнхрөх юм шигээ би баярладаг
Өнөр баян эх хэлнийхээ гүн далайд
Өвчүүн зав шиг сэлж сурсандаа би баярладаг. /Б.Явуунхулан/ " хэмээн бичсэн байдаг. Би өнөр баян тэр далайд сэлж сурах гэж оролдож яваа бяцхан сал. Би энэ хүн шиг агуу ихийг бүтээж өөрийн орон зайгаа үлдээж чадахгүй ч наанадаж эх болсон монгол хэлээ харь орны хэлтэй хольж хутгалгүй шиг зөв бичээд сурахыг л хичээж явна. Манай бичгийн хэлний дүрэм журам сүүлийн үед нэг ихээр өөрчлөгдөөгүй шиг санагдах юм. Гэтэл хүн бүр л өөрийнхөөрөө дүрэм зохиогоод бичдэг болж. Олон хүнд хүрдэг телевиз нь хүртэл үгээ буруу бичсэн байх жишээтэй. Зарим нэг нь санамсаргүй алдаа байдаг л байх. Хэтэрхий их даяаршлалд автаад, мөн гадаад үг хэллэг ихээр хэрэглэдэг ч ялгаж салгах хэрэгтэй. Ингэсээр байтал нөгөө дүрэм журам маань бүр мартагдах нь. Дүрэм журамгүй бол бидний бичгийн хэл юу болох билээ. Бид багаас нь л санаа зовж эхлэхгүй бол нөгөө цэнгэг устай өнөр баян далай маань харь орны давстай далайтай уусаад ууж хэрэглэхийн аргагүй болох аюул хаалга тогшоогүй ч чиглэж байгаа мэт санагдаж байна.Та бүгд энэ нэг сүрхий болох гэсэн нөхөр чинь гэж бодож магадгүй.Над шиг санаа бодолтой залуус олон байгаа гэдэгт би итгэдэг. Бид залуус.Шинэ үе. Ирээдүйн монголын төлөөлөгчид. Их түүхийг үргэлжлүүлэн бичилцэх үүрэг хүлээсэн үр сад.
" Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу аялгууг нь гайхан биширч
Сод их билэгт түмэн юүгээ магтму би. /Б.Ренчин "Эх хэл"/.

бичсэн: zaluu төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

hriin heleer solihor yav? mash goy
Бичсэн: Зочин хэзээ: 19:12, 2022-12-12 | Холбоос | |
DD
Бичсэн: Зочин хэзээ: 03:10, 2018-11-30 | Холбоос | |
neren l vnen shv torloh helee hariin heleer solihno bn shdee
Бичсэн: nymka хэзээ: 11:15, 2013-10-24 | Холбоос | |
бүгдэд баярлалаа алга ташилт

Лили: ганцхан чамд хэлээгүй ээ..бүгдэд хамаатай.
хар яриагаар бичиж болно.ер нь яаж ч бичиж болно.. nerd
гэхдээ хаана яаж бичихээ л ялгадаг байх хэрэгтэй байх loser cool cool
Бичсэн: zaluu хэзээ: 11:01, 2011-09-22 | Холбоос | |
энэ залуу яг намайг л хэлээд байна даа. баярлах Хар яриагаар бичдэгийн заримдаа яадгийн мэд үү
Бичсэн: лили (зочин) хэзээ: 20:52, 2011-04-26 | Холбоос | |
алга ташилт bayr hvrgie chi bol mongoloon
gesen setgeltei vneheeriin sain bytshan sal baina ene heweeree setgeltei yvaarai
Бичсэн: Зочин хэзээ: 22:05, 2010-12-20 | Холбоос | |
тормолзох yg vnenshvv chamtai sanal neg baina bayrlalaa
Бичсэн: Зочин хэзээ: 22:02, 2010-12-20 | Холбоос | |



:-)
 
xaax