Shoydahaar mordoh
Хорвоогийн наран гарах дөхөж хотын ноход хуцалдахад
Айлын гэргий эртлэн босч тооноор гэгээ оруулна.
Ажилтай ажилгүй төмөр хүлгүүд зам дээрээ гацацгааж
Аргалын биш утаанд нойрмог хот минь угаартана
Ажил нэртэй албандаа эртлэн гарч гэлдэрхэд
Гялтайж толийсон гудамжууд үхэлд зуучлах дөхнө.
Хажуугаар өнгөрсөн шулуун хөл рүү нүдээ нэг унагаж
Хамгаас хайртай хүмүүсээ ургуулан нэг бодож
Өмнөөс угтах ажлаа төлөвлөн нэг төсөөлж
Өвдөг нугарахгүй өнжих буяны үйлдээ шуударна.
Хорвоогийн наран жаргаж хотын үдэш эхлэхэд
Борви нугалах чөлөөгөөр хэсэг нөхөд зөвлөлдөнө
Мөнгө цаас юу байна.цалин хэзээ буух билээ
Хэний төрсөн өдөр билээ хэдэн нас хүрч байгаа билээ
Энэ ер нь ямар хамаатай юм бэ
Анд гарья.чиний буу цэнэгтэй юу.сум алдаваа.
Хаашаа гарах уу хаана суух уу
Таньдаг мэддэг хүн байна уу найз танилуудаа дуудаарай
Маргааш ажил юу билээ гол нь согтохгүй шүү...
Цэнгэл жаргалын далайд умбан шумбах хүсэл
Цэцэгт талын согоог андуурч онилохгүй цэц
Цэл залуу насны асаж бадарсан бахархал
Цээлийн сайхан булаг шиг оргилж буцалсан рашаан
Хорын бор дарс хоосон ходоодыг халааж
Хол ойр нь мэдэгдэхгүй сүүмийн бүрсийн дуниартана
Хэнгэрэг хагалам тачигнасан зовлонт хөгжмийн аялгуу
Хэнийх нь үл мэдэгдэх сүүмгэр дэнгийн эрвээхэйнүүд..
Утас дугарлаа гэрээс залгаж байна
Ухаан орж харихаар зүглэнэ
Нэгэн өдрийн нижгэр зугаална
Гэрийнхээ хаалгыг тогшисноор өндөрлөнө.

бичсэн: zaluu төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх