2011-01-29,14:39

Havar irj baina hani mini

Өдрийн наран ханын толгойд унаж
Илч энерги нь зулайд минь мэдрэгдэнэ
Уулсын бэлээр цас ханзарч
Урин цаг нааш зүглэснийг илчилнэ
Салхи сэвэлзэж гэзгийг чинь намируулаад
Сайхан чиний үзэсгэлэнг нэмнэ
Сэтгэл гэгэлзэж бодол хөглөрөөд
Санаандгүй чамайгаа би урлана
Чиний минь дөлгөөхөн дүр адил
Инээмсэглэн хавар ирж байна хань минь
Чиний минь ялдамхан ааль шиг
Ичингүйрэн хавар ирж байна хайрт минь
Чи бидний анхны учралыг сануулахаар
Бурхан явуулсан юм шиг хавар ирж байна
Чи бидэн шиг түмэн залуусыг учруулахаар
Яаран яарсаар хавар ирж байна
.





бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax