Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ
Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .
Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ .
Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ .
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хаврын овилгогүй салхин дунд
Ижий минь дандаа гадаа
Хүйтэн шөнийн оддын дор
Зүүд нь бас гадаа .
/Б.Лхагвасүрэн/
бичсэн: zaluu төрөл: |
(1) Сэтгэгдэл | найздаа илгээх
Уулсын орой будантан цайраад
нэг л өглөө намар болсоныг мэднэ..