2011-10-27,14:22

Бороо ороосой...

Цэцэгс дахин дэлгэрэхгүй гэж
Цэн шувуудыг ирэхгүй гэж
Одоо нэгэнт оройтсон гээд
Бороо чи орохоо болио юу.
Бүгд чамайг
Ярихаа дурсахаа больж
Харин би чамайг
Асгартал нь оруулмаар байна.
Хурмаст тэнгэрээс нь гуйя
Хувилгаад, лусаас нь бас гуйя
Хурын усаа хайрлаач
Хувцас хунар минь
Бие сэтгэл бүхэн минь
Хумхийн тоосонд дарууллаа
Бүхэл бүтнээрээ дарагдлаа.
Асгаран орж намайг угаагаач
Чамтай хамт урсмаар байна
Юуч үгүй болтлоо урсгамаар байна
Бороо чи орооч...

бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax