2011-10-12,11:22

Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ

Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .
Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ .
Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ .
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хаврын овилгогүй салхин дунд
Ижий минь дандаа гадаа
Хүйтэн шөнийн оддын дор
Зүүд нь бас гадаа .
/Б.Лхагвасүрэн/

бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

ээжийгээ маш их саналаа..нэг л их мундаг хүн яваад байгаа хэрнээ гийгүүлсэн юм юу ч алга.
Уулсын орой будантан цайраад
нэг л өглөө намар болсоныг мэднэ..
Бичсэн: zaluu хэзээ: 11:52, 2011-10-12 | Холбоос | |



:-)
 
xaax