2011-07-23,11:07

Үр минь

Хүү төрлөө гэхэд нь би хэзээч баярлаж үзээгүйгээрээ баярлаж билээ. Удам залгах хүүтэй болно гэдэг хүн бүрийн л бахархал байдаг байх. Төрснийх нь дараа харахад жижигхэн улаан юм муухай харагдаж байсан ч өдөр өдрөөр өсч нэг л мэдэхэд хэлд ороод шулганаад гүйж явна. Миний хүү анх Ааваа гэж их тод хэлж билээ. Анхных нь үг...одоо бол янз бүрийн л юм хэлдэг болсон. 2 нас дөнгөж өнгөрөөд байхад нь мөөмнөөс нь гаргаж, хөдөө эгчийндээ хэд хоног байлгаад авчирсан чинь Ээ бурхан минь  ямар муухай болсон байсан гээч. хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад байсан. Ямар их саад хориг, хувиа хичээсэн аминчхан зан, үхэх сэхэхийн дэнсэн дээрх атгаг санаануудыг даван туулж хүн болсоныг нь бодохоор ирэх л гэж ирсэн юм шиг. Аавдаа их амь байдгийн. Хүү минь төрөөгүй байсан бол би гэдэг хүн өдийд амьдрах ямарч сонирхол, зорилго тэмүүлэлгүй болчихсон байх байсан биз. Хөдөө байхдаа сандал дээр гарч толины өмнөөс харж зогсоод Ааваа Ээжээ гээл дуудаад байсан гэсэн. Тэгээл дуудаад байхад нь бүр ирэхгүй байвал хүүд минь ямар байх бол гэж бодохоор л холдмооргүй санагдаад байдиймаа..

бичсэн: zaluu төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

удахгүй ээ.. ээжийгээ дуурайсан хөөрхөн охинтой болно баярлах баярлах
Бичсэн: zaluu хэзээ: 13:51, 2011-09-22 | Холбоос | |
дараагийнх нь хэзээ вэ smug
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:00, 2011-09-22 | Холбоос | |
ээ эвий эвий хөөрхий...

аав ээжийгээ санах гүэ мөн хэцүү шүү..

би ч гэсэн хүүгээсээ холдохгүэ..
Бичсэн: Манхүү хэзээ: 14:15, 2011-08-12 | Холбоос | |



:-)
 
xaax