2011-10-27, 14:22

Бороо ороосой...

Цэцэгс дахин дэлгэрэхгүй гэж
Цэн шувуудыг ирэхгүй гэж
Одоо нэгэнт оройтсон гээд
Бороо чи орохоо болио юу.
Бүгд чамайг
Ярихаа дурсахаа больж
Харин би чамайг
Асгартал нь оруулмаар байна.
Хурмаст тэнгэрээс нь гуйя
Хувилгаад, лусаас нь бас гуйя
Хурын усаа хайрлаач
Хувцас хунар минь
Бие сэтгэл бүхэн минь
Хумхийн тоосонд дарууллаа
Бүхэл бүтнээрээ дарагдлаа.
Асгаран орж намайг угаагаач
Чамтай хамт урсмаар байна
Юуч үгүй болтлоо урсгамаар байна
Бороо чи орооч...

...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-10-12, 11:22

Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ

Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .
Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ .
Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ .
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хаврын овилгогүй салхин...

бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-09-22, 10:10

үл таних бүсгүйд

Чамайг би танихгүй ээ
Танилын минь хүрээнд чи байхгүй
Хэн бүхний үзэглэх бяцхан талбарт оршиж
Хэнэггүйхнээр сэтгэлд минь юу тарина вэ
Чиний тухай би мэдэхгүй
Чиний царай зүс дуу хоолой
Чиний зан чанарыг ч мэдэхгүй
Чамайг би танихгүй ээ
Сул ганхах сэтгэлд минь
Зулын гэрэл нэмэрлэж
Сугсарч хэлхэх бодолд минь
Баяслын оч харвуулсан
Төсөөллөөс цаашгүй бүсгүй чамайг
Хэн над руу илгээв ээ
Хаанаас гараад ирэв чи
Би чамайг танихыг хүснэ...




...
бичсэн: zaluu төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-07-23, 11:07

Үр минь

Хүү төрлөө гэхэд нь би хэзээч баярлаж үзээгүйгээрээ баярлаж билээ. Удам залгах хүүтэй болно гэдэг хүн бүрийн л бахархал байдаг байх. Төрснийх нь дараа харахад жижигхэн улаан юм муухай харагдаж байсан ч өдөр өдрөөр өсч нэг л мэдэхэд хэлд ороод шулганаад гүйж явна. Миний хүү анх Ааваа гэж их тод хэлж билээ. Анхных нь үг...одоо бол янз бүрийн л юм хэлдэг болсон. 2 нас дөнгөж өнгөрөөд байхад нь мөөмнөөс нь гаргаж, хөдөө эгчийндээ хэд хоног байлгаад авчирсан чинь Ээ бурхан минь  ямар муухай болсон байсан гээч. хараад л өөрийн эрхгүй нулимс урсаад байсан. Ямар их саад хориг, хувиа хичээсэн аминчхан ...
бичсэн: zaluu төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-07-23, 10:01

хаана нь байдийн

Утсан дээгүүр алхах мэт
Ухаант гэх хүмүүний амьдралаа
Утаа тортогноос өөр юу ч үнэртэхгүйн цагт
Ухаан бодлоос минь өөр нөхөр үгүй болох юм
Жаргалтай өдрүүдээ юунд чи харамлана вэ
Жихүүн салхи чинь надад хэрэггүй.
Зүүний үзүүр дээр тогтож
Хүн төрхийг олохдоо
Чамайг ийм гашуун байдаг гэж
Хэн ч хэлсэнгүй би төсөөлсөнгүй
Аз жаргал нь тийм ховорхон байдаг болохоор л
Бүгд тэрнийг хүсдэг байх нь..



...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-03-07, 09:44

Бүдэгхэн

Сарны гэрэл мөнгөн даруулган дээр чинь унасан намрын шөнө
Санчигны чинь үзүүрийг имрэн байж бидэн хоёр хүрэлцсэн
Сайхан чиний минь анхил үнэрийг энхрийлэн түгээсэн зөөлөн салхи
Санаа бодлыг минь хэлхэж зүрхий гүнд чамайг нуусан
Хайр болж цэцэглээгүй ч харуусалд дарагдаагүй бид хоёрын учрал
Хол аясын нугачаанд хагдарч гундаагүй бодлын зурсхан дурсамж
          Зүснээс цаашгүй чи тэгэж надад танигдсан
          Зөрөхөөс цаашгүй би тэгэж чамд бүдэрсэн



...
бичсэн: zaluu төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-02-14, 16:22

Husel

Гэл хархан үсэнд чинь сувд адил шигдэж
Гүйгүүл хонгор садхинд илбүүлж нэг үзэхсэн
Гоо сайхан биед чинь сүүдэр болон дагаж
Гүймэл сулхан  харцийг булааж нэг үзэхсэн
Гал улаахан зүрхэнд чинь хайр болон бадамлаж
Ганцхан түүнийгээ хараад баясан догдлохыг мэдрэхсэн
Гоёхон булбарай гаранд чинь бэлзэг болон хоргодож
Ган итгэлийн илрэл болж бусдын зүрхийг атаархуулахсан
     Ай алдрайхан миний
     Далдхан хүсэл минь

...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-02-09, 11:18

Ataarhal /shinechlegdsen/

Гүн цэнхэр усандаа дураар цэнгэн цэлгүүцэх загас чи юутай жаргалантай харагднам бэ. Бусдын аманд оролгүй явах, хоолоо олж идэх гэдгээс өөр юу чамайг зовоох билээ.Хүмүүс бидэн шиг нэг нэгнээ муулж, бас доромжилж харааж зүхэхгүй, над шиг бусад чам шигт нь атаархахгүй, нэгэндээ өөрөө ч мэдэлгүй муу үг хэлж зүрхийг нь урахгүй, гомдоохгүй, бас мангар мангар юм ярьж тэнэгтэхгүй, элдэв юм бодож толгойгоо гашилгахгүй, маргааш нөгөөдөртөө санаа нь зовж баахан юм болж байгаад эцэс сүүлд нь юу ч болоогүй юм шиг нам унтахгүй, за тэгээд цааш нь гэвэл учир нь олдохгүй олон хууль дүрэм зохиочихоод түүнийгэ...

бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-01-31, 11:12

hani mini

Санааны үзүүрт бүрэлзэх унаган нутгаа орхиод
Санчиганд нь сор унасан ижий ааваа үлдээгээд
Айлсан тоглож өссөн багын чамайгаа мартагнаад
Алс газар ирснээ бурхны зурлага гэлтэй
Тэнгэр газрыг холбож чамтайгаа анх учрахад
Тэртээх уулын оройд үдшийн одод гялалзаж
Дээрээс мэлтийх саран шохоорхонгуй талимаарч
Дэргэдэх модны мөчирт нахиа соёолж байсан
Бодол оюунаа тэгшилж үг хэлээ цэгцэлж
Болж буй бүхэнтэй итгэж ядан эвлэрч
Туулах амьдралд минь түшиг болооч гэж
Түмэн хүслийн илрэл үгээ чамдаа хэлсэн
Зүрх сэтгэлийг минь хайрын балаар бялууруулж
Зүйрлэшгүй нандин хайрыг наддаа л ганцхан өгсөн
Зөв буруу нь сүлэлдсэн х...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-01-29, 14:39

Havar irj baina hani mini

Өдрийн наран ханын толгойд унаж
Илч энерги нь зулайд минь мэдрэгдэнэ
Уулсын бэлээр цас ханзарч
Урин цаг нааш зүглэснийг илчилнэ
Салхи сэвэлзэж гэзгийг чинь намируулаад
Сайхан чиний үзэсгэлэнг нэмнэ
Сэтгэл гэгэлзэж бодол хөглөрөөд
Санаандгүй чамайгаа би урлана
Чиний минь дөлгөөхөн дүр адил
Инээмсэглэн хавар ирж байна хань минь
Чиний минь ялдамхан ааль шиг
Ичингүйрэн хавар ирж байна хайрт минь
Чи бидний анхны учралыг сануулахаар
Бурхан явуулсан юм шиг хавар ирж байна
Чи бидэн шиг түмэн залуусыг учруулахаар
Яаран яарсаар хавар ирж байна
.





...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх