2011-01-13, 15:41

Shoydahaar mordoh

Хорвоогийн наран гарах дөхөж хотын ноход хуцалдахад 
Айлын гэргий эртлэн босч тооноор гэгээ оруулна.
Ажилтай ажилгүй төмөр хүлгүүд зам дээрээ гацацгааж
Аргалын биш утаанд нойрмог хот минь угаартана
Ажил нэртэй албандаа эртлэн гарч гэлдэрхэд
Гялтайж толийсон гудамжууд үхэлд зуучлах дөхнө.
Хажуугаар өнгөрсөн шулуун хөл рүү нүдээ нэг унагаж
Хамгаас хайртай хүмүүсээ ургуулан нэг бодож
Өмнөөс угтах ажлаа төлөвлөн нэг төсөөлж
Өвдөг нугарахгүй өнжих буяны үйлдээ шуударна.
Хорвоогийн наран жаргаж хотын үдэш эхлэхэд
Борви нугалах чөлөөгөөр хэсэг нөхөд зөвлөлдөнө
Мөнгө цаас юу байна.цалин хэзээ буух билээ
Хэний төр...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2011-01-13, 15:32

Гэнэн балчир насны минь 
Тогтоож хараагүй алхам
Гүйгүүл хонгор салхи мэт
Тогтож хоргодоогүй  хүсэл
Арван хэдхэн насны минь
Андуурч тэмүүлсэн мөрөөдөл
Анхны гэсэн тодотголтой
Ариун тунгалаг сэтгэл
Нар адил гэрэлтсэн
Чиний тунгалаг царай
Намайг л ганцхан догдлуулсан
Чухам л дөлгөөн дүр
Амьдрал болж цэцэглээгүй
Алдрай миний учрал
Ахиад хэзээч эргэхгүй
Алдуурч одсон цаг хугацаа.

...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-11-29, 10:06

Eh hel mini

" Монгол оронд монгол хүн болж төрсөндөө
Мөнгөн сарны дор мөнхрөх юм шигээ би баярладаг
Өнөр баян эх хэлнийхээ гүн далайд
Өвчүүн зав шиг сэлж сурсандаа би баярладаг. /Б.Явуунхулан/ " хэмээн бичсэн байдаг. Би өнөр баян тэр далайд сэлж сурах гэж оролдож яваа бяцхан сал. Би энэ хүн шиг агуу ихийг бүтээж өөрийн орон зайгаа үлдээж чадахгүй ч наанадаж эх болсон монгол хэлээ харь орны хэлтэй хольж хутгалгүй шиг зөв бичээд сурахыг л хичээж явна. Манай бичгийн хэлний дүрэм журам сүүлийн үед нэг ихээр өөрчлөгдөөгүй шиг санагдах юм. Гэтэл хүн бүр л өөрийнхөөрөө дүрэм зохиогоод бичдэг болж. Олон хүнд хүрдэг...
бичсэн: zaluu төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-11-25, 16:05

Minii Mongol

Зах хязгааргүй орчлонгийн хэт багадсан тойрогт
Зулрах нь үгүй эргэх үзэмж төгөлдөр дагуулын
Хараа гүйцэмгүй орон зайн хэмжээт хэсэгхэн талбарт
Хэзээд үл бөхөх тусгаар нэгэн дөл бий.
Урьдын түүхийг нь сөхвөл их хааны удамтай
Улс гүрний сүрийг мэдрүүлж явсан удаатай
Ухаант мэргэн дээдсийн ариун гэрээсийг мөнхөлж
Уухай хашгирсан цэргүүд дэлхийг нөмөрсөн түүхтэй
Усны цэнгэгээр ундаалан ухааны саруулыг олдог
Уулсын өндрийг харж хүсэл зоригоо хурцалдаг
Ассан галынхаа илчинд харын жаврыг бүлээцүүлдэг
Ашдын заяат ардын өлгий болсон нутгаа
Тал сайхан нутгийнхаа тэгш дөрвөн улиралд
Тансаг баян сүрэгтэйгээ амь хоршин...
бичсэн: zaluu төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-11-22, 09:37

shuum

"Зорилгогүй хүмүүс зорилготой хүмүүсийн мөрөөдлийг биелүүлж шавхрууг горидож амьдардаг." Энэ хатуухан ч гэсэн үнэн үг юм шиг. Надад ирэх хүртэл нь энэ талаар нэг их санаа зовдоггүй байж. Бидэн шиг залуучуудын хувьд бол хэсэгхэн хугацаанд ингэж яввал болохгүй гэх газаргүй байх. Бага ч гэсэн санхүүгийн асуудалгүй болох, алдаж онож суралцах хугацаа гэж ойлгож болох юм. Гэхдээ хүн бүхэн над шиг ингэж бодож байгаа эсэхийг мэдэх юм алга. Уншсан танд санаа оноо байвал үлдээгээрэй...
бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-11-18, 09:51

Shoniin odor

Хорвоогийн тоосыг хөдөлгөж нэгэн өдрийг өнгөрөөгөөд
Үдшийн нам гүмхэнд тайван нойрондоо автлаа.
Одоо байгаа бүхэн өнгөрсөн бүхэнтэй минь хутгалдаад
Орчлонгийн юмс зүйл бүрийн явдлууд нүдний өмнүүр жирэлзэх мэт
Амттай гэхээр дэндүү амттай шөнийн богинохон жаргал минь.
Хэзээч салж болохооргүй урсгал бодлын биелэл минь
Нар мэт төөнөх чиний дулаахан харц чинь
Намайг л ганцхан догдлуулдог чиний дөлгөөхөн дүр чинь
Хүрэх холын тэртээгээс миний зүүдийг эргэж
Хүсээгүй нэгэн өдрийг шөнийн уртад бэлэглэх юм
Хүнийх мөртлөө минийх юм шиг аашлах чинь
Хүй орчлонгийн диваажинд хамт очихын хүслэн чинь
Хүрэн зүрхний мин...
бичсэн: zaluu төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-11-16, 10:06

bolohgui bna...

Хүн болж төрсөн минь юутай аз завшаан бэ. Орчлон ертөнцийн элдэв зүйлийн талаар эргэцүүлэн бодох ухамсарыг олсон нь бас их аз юм. Үргэлжид өмнөөс угтах хором бүхэнд сэтгэл зовних. Өдөр тутмын амьдралд минь тохиолдох түм буман асуудлууд. Амьдралын төлөөх амьтадын тэмцэлдээн. хүссэн ч хүсээгүй ч мөнгө олох, хоолоо олж идэх, хүмүүний амьдрал гэх цагийн хэлхээний шаардлага. үхчихгүй шиг амь зуух дотоод адгаг хүсэл. мөнхрөх юм шиг төөрөлдөх шунаг сэтгэл. би бол амьтан. ялгарах нь ухамсар. тэнэг байсан бол санаа амар юутай сайхан.нэг л болохгүй...
...
бичсэн: zaluu төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх
2010-10-22, 15:34

Ursgah sanaashral

Óðñàí ºíãºðºõ öàã õóãàöàà õîðîì á¿õíèéã õ¿íäýòãý !! .ßàãààä ãýâýë òýð ÷èíü äàõèàä õýçýý ÷ äàâòàãäàõã¿é. ãýñýí ìýðãýí ¿íèéã áàéíãà ñàíàæ ÿâäàã ÷ þó ÷ õèéæ àìæààã¿é áàéõàä ë äààí÷ õóðäàí ºíãºðººä áàéõ þì ýíý öàã õóãàöàà. Áè íýã õóâèéí êîìïàíèä àæèëëàäàã.Áîãèíî õóãàöààíä áîëîìæèéí äóíäàæ öàëèíòàé àëáàí òóøààëä äýâøýýä àæèëëàñààð áàãàã¿é õóãàöààã ºíãºðººëºº. ªäºðæèí㺺 áîîë ÷ þì øèã áîññ þì øèã òîíãîëçîõ àìüä ðîáîò áîëñîí íýã àæèë÷èí àíãèéí áààãèé ãýðýýñýý ºã뺺 ãàðààä îðîé íàð îðñîí õîéíî ãýðòýý èðæ õîíîãòîî æààõàí àìñõèéõ. Өдөр хоног өнгөрөөд л байх юм. Нэг дэх өдөр áîëëîî ажилдаа ирíý. нэг ë мэ...
бичсэн: zaluu төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх